15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой байна

Дэлхий нийтээр тархаж буй “КОВИД-19” цар тахал бидний амьдарлын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй суугаа байдлыг нэмэгдүүлсээр байна. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомсдолыг 10%-иар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн. Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг.  Монгол улсын 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн … Continue reading 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой байна